• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2019 оны 3 дугаар сард 1 иргэний гомдлыг шийдвэрлүүлж, 13 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгчээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь референт нь 2019 оны 3 дугаар сард биечлэн 12, утсаар 1, нийт 13 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, үүнд 290 минут буюу 4 цаг 50 минут зарцуулжээ. Эрхийн төрлөөр авч үзвэл: хөдөлмөрлөх эрх 4, сонгох сонгогдох эрх 2, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх 2, шударга шүүхээр шүүлгэх эрх 2, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрх 1, хүүхдийн эрх 1, гэр бүл цуцлалт 1 тус тус байна. Улаангом сумын иргэн Д.Дамдинсүрэнгийн зүгээс эрүү шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн талаар Комисст гаргасан гомдлын дагуу аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд хяналт шалгалт хийж, илтгэх хуудсыг Комисст хүргүүлсэн. Гомдлын мөрөөр Комиссын даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/10 дугаартай Шаардлага гарч ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярт хүргэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгийн 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 02/1015 дугаартай албан бичгээр Шаардлагын хариуг гаргаж ирүүлжээ.