• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Онцгой Комисс хуралдлаа

"COVID-19" халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улсын Онцгой комиссын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж ажиллах, анхаарах асуудлын талаар ярилцлаа. Хурлаас 10 гаруй заалт бүхий шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлага, албан тушаалтнуудад үүрэг болгов.