• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баруун бүсинй Зөвлөгөөнд оролцож мэдээлэл хүргэлээ

Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Ашигт малтмал газрын тосны газар  хамтран бичил уурхайг хууль, журмын хүрээнд зохион байгуулалтанд оруулах, албажуулах, хувь нэмэр, ач холбогдлыг нэмэгдүүлэх, бичил уурхайд гарч буй ахиц, дэвшлийг танилцуулах, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхэд зорилготой зөвлөгөөн зохион байгууллаа. Хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхэд хүний эрх, жендэрийн асуудал анхаарал татсан асуудлын нэг юм. Хүний эрхийн Үндэсний Комиссын Ховд аймаг дахь ахлах мэргэжилтэн энэхүү зөвлөгөөнд "Бичил уурхай ба хүний эрх" гэсэн сэдэвтэй 20 минутын илтгэл тавьж оролцлоо.