• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жаргалант сумын 1 дүгээр Цэцэрлэгт сургалт хийлээ

“Зөв тусгал” аяны хүрээнд “Жаргалант хатан заяа” ТББ, “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэгч, Хүний эрхийн Үндэсний Комисс, “Хүүхдийн элч” хамтран Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөлд “Зөрчлийн тухай хууль”, “Хүний эрхийн тухай ойлголт”, "Хүүхдийн эрх ба хамгаалал" “Хүүхэд хамгаалалын тухай хууль”-иар сургалт зохион явууллаа. Энэ үеэр эцэг, эхчүүд үр хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлж ирсэн ардын өв уламжлал, эцэг эх хүүхдийн харилцаа хандлага, хүүхэддээ үлгэрлэн манлайлагч байх, аливаа гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр харилцан ярилцаж, цаашид хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг сайжруулах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэхийн тулд анхаарах асуудал, гаргасан саналын талаар холбогдох байгууллагуудад уламжлахыг хүсэлт болгон, “Зөв тусгал” аянд нэгдлээ.

ХОВД АЙМАГ ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС