• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жаргалант сумын 8 дугаар Цэцэрлэгт сургалт явууллаа

Аймгийн ГБХЗХГ, Ховд аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комисс, “Хүүхдийн элч”, “Хүүхэд хамгаалагч” нараас 8 дугаар цэцэрлэгийн багш, ажилчдад “Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга”, “Хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага”, “Хүний эрх”, “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг хариуцлага” сэдвээр сургалт явуулж, “Хүүхдийн элчийн ажиллах журам”, “Хүүхэд хамгаалагч” төслийн талаар мэдээ мэдээлэл өглөө. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй сурагчдын форм, ухаалаг гар утас, үе тэнгийнхний дарамт шахалт, өсвөр үеийнхний хүмүүжлийн асуудал, охидын эрүүл мэнд, эцэг эхийн үүрэг, далд хэлбэрийн хүчирхийллийн талаар харилцан ярилцсан ба холбогдох байгууллагуудад уламжлахаар шийдвэрлэлээ.

Ховд аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комисс