• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Заавал эдлэх хайр" аянд хамтран зохион байгуулагчаар оролцож байна

  Гэр бүлийн хүчирхийлэл нь  нийгмийн бүхий л давхаргад далд хэлбэрээр давтагдсаар даамжирсаар байна. Монгол улсад 2008-2012 оны эхний байдлаар 1589 хүчирхийлэлийн гэмт хэрэг бүртгэгдэж  1092 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтэл авч 61 хүн амь алдаж 53 хүн бэлгийн хүчирхийлэлд  өртөж 7 хүн амиа хорлоход хүрсэн, 2010-2016 онд  3000 эмэгтэй  ГССЗҮТ-д үзүүлсэнээс энэ оны 9 сарын байдлаар 3 эмэгтэй тахир дутуу  болсон байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар  хүүхдийн 108 дуудлагын  утсанд 500.000 дуудлага ирсэнээс 7 хоногийн  3-6 дуудлага нь: Намайг зоддог, ээж аав намайг огт тоохгүй хайхрахгүй байна, сэтгэл санааны хүчирхийлэл хэрэггүй амьтан үхбэл таарна, ураг төрлийн бэлгийн хүчирхийлэл зэрэг тогтмол эзэлж байна.