• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Захиргааны хэргийн шүүх нотлох ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 15 жилийн ойгоо угтан "Захиргааны хэргийн шүүх нотлох ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд идэвхитэй оролцож, тавьсан илтгэлийн дагуу харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. Энэхүү арга хэмжээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 3 давхарт боллоо.