• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Казахстан Улсын Хүний эрхийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Казахстан Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүний эрхийн үндэсний байгууллагуудын магадлан итгэмжлэлд тавигдах шаардлагууд, биелэлттэй холбоотой асуудлыг хөндөн ярилцаж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний байгууллагын туршлага, амжилтуудаас зочид төлөөлөгчид ихэд сонирхон тодруулж байв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороонд "А" статусаар 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагын Чуулганы бүрэн эрхт гишүүн байгууллага бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийн саналыг хүргүүлээд удаагүй байгаа тухай ХЭҮК-ын дарга өгүүлж байлаа.