• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Насан туршийн боловсролын төвд сургалт хийлээ

"Хүүхдийн хөгжил, хамгааллын жил"-ийн хүрээнд явагдаж байгаа "Зөв тусгал" аянтай холбогдуулан хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, "Хүүхэд хамгаалагч" төслийг хэрэгжүүлэгч, "Хүүхдийн элч" нар хамтран иргэд олон нийт, хүүхэд багачуудад үе шаттайгаар сургалтыг зохион байгуулж байна.

Уг сургалтаар хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандах ойлголт мэдээлэл өгөх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахуун, эх оронч үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо, хуулиар хүлээсэн эцэг эхийн үүрэг зэрэг сэдвүүдээр явуулж, оролцогчдын санал хүсэлтийг сонслоо.