• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Нээлттэй хаалганы өдөр"-лөгт оролцлоо

Олон Улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойг угтан "Нээлттэй хаалганы өдөр"-лөг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10:00-16:00 цаг хүртэл зохион байгуулагдлаа. Уг "Нээлттэй хаалганы өдөр"-лөгт ХЭҮК-ын Ховд аймаг дахь ажилтан оролцож иргэдэд хууль зүйн зөвлөгөө болон байгууллагаа сурчилан ном товхимол, гарын авлагыг тарааж өглөө.

Мөн Олон Улсын "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг" өдөрт Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ, Хүний эрхийн Үндэсний Комисс, Ховд аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, Хүүхэд, Залууучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд идэвхитэй оролцлоо.