• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж сургалт зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг ба Хүний эрхийн үндсэн ойлголт” сэдэвт сургалтыг Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагчдад  2016 оны 12 дугаар  сарын 09-ны өдрийн 14:00-16:00 цагт сургалтыг зохион байгуулан ажиллаа. Сургалт тус сургуулийн соёлын  танхимд  болж нийт 60 хүн хамрагдсан байна. Мэдээллийн хүрээнд хүний эрхийн зарчмууд, хүний эрхийн зөрчил, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ  бодитой хүртээмжтэй нийцтэй чанартай байх талаар, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн гаргах тухай ойлголтыг хүргэсэн юм. Мөн үргэлжлүүлэн хүний эрхийн зарим асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж харилцан ярилцлаа.