• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж сургалт зохион байгууллаа

  Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг ба Хүний эрхийн үндсэн ойлголт” сэдэвт сургалтыг Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 1 дүгээр дунд сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдад 2016 оны 12 дугаар  сарын 08-ны өдрийн 11:00-12:30 цагт сургалтыг зохион байгуулан ажиллаа. Сургалт тус сургуулийн соёлын танхимд  болж нийт 40 хүн хамрагдсан байна. Мэдээллийн хүрээнд хүний эрхийн зарчмууд, хүний эрхийн зөрчил, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ  бодитой хүртээмжтэй нийцтэй чанартай байх талаар, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн гаргах тухай ойлголтыг хүргэсэн.