• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутагт хүний эрхийн дүн шинжилгээ хийж байна

2017 оны 03 дугаар сард " Хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт ба хүний эрхийн зөрчил"-ийн хүрээнд дүн шинжилгээ хийлээ. Хувираа Ашигт Малтмал Олборлогч иргэд нэгдсэн зохион байгуулалтанд ороогүйн улмаас  хууль зөрчсөн үйлдэл гаргаж Улсын тусгай хамгаалалттай газар нэвтэрч үйл ажиллагаа явуулж байгаагийн улмаас хүний амь нас эрсдэж, хөдөлмөрлөх эрхийн наад захын зөрчлүүд өдөр тутам гарсаар байна. Жишээ нь: Цэцэг суманд Олборлолт хийж байгаа иргэд гүнзгий нүх ухаж шороонд дарагдаж 10 гаруй хүн амь насаараа хохирсон байна. Энэ нь  хэдийгээр Ашигт малтмалын тухай хуульд бичил уурхайн зориулалтаар газар олгох талаар нэмэлт, өөрчлөлт оруулсан ч уурхайчид газар олж авахад хүндрэл учирсан хэвээр байна. Бичил уурхайчдад үйл ажиллагаагаа албан ̧ёсоор явуулах газрын зөвшөөрөл олгогдохгүй байгаагаас хууль бусаар олборлолт хийхэд хүрдэг. Албан бус, баталгаагүй ажлын байр нь бичил уурхайчдыг аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, эрсдэлтэй нөхцөлд хөдөлмөр эрхлэхэд хүргэж байна.