• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Политехник коллежийн оюутнуудад Хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг ба Хүний эрхийн үндсэн ойлголт” сэдэвт сургалтыг Ховд аймгийн Жаргалант сумын Политехник коллежийн оюутнуудад хүний эрхийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. 2017 оны 01 дүгээр  сарын 20-ны өдрийн 12:00-13:00 цагт сургалтыг зохион байгуулан ажиллаа. Сургалт сургуулийн  соёлын зааланд  болж нийт 30 хүн хамрагдсан байна.Сургалтын явцад хичээлүүдтэй холбоотой тараах материалыг тарааж, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны танилцуулгыг хийж мэдээлэл өгч харилцан ярилцлаа.