• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах тухайгаа танилцууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ховд аймаг дахь ажилтан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Ховд аймаг дахь ШШГАлбаны дарга Б. Төмөр-Очиртой уулзаж 2017 он хүртэлх 3 жилийн хугацаатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсаныг танилцууллаа. Уг санамж бичиг нь  иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх  ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, түүхий дотор хоригдсон, баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүстэй хүнлэг бус, хэрцгий хандаж нэр төрийг нь доромжлон харьцах явдалаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулах, ШШГА-ны алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх  хоёр байгууллагын хамтын ажиллагааг  уялдуулан бэхжүүлэхэд чиглэнэ.