• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургуулийн хүүхдүүдийн дунд асуулт хариултын тэмцээн зохион байгууллаа

Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй “Хууль дүрэм миний амьдралд” аяны хэрэгжилтийг хангах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн ухааны хичээлийг бататгах, сэргээх, сурагчдын сурах идэвх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор ЕБС-ийн 10-12 ангийн сурагчдын дунд асуулт хариултын “Эрхээ эдэлж, үүргээ биелүүлье” тэмцээнийг зохион байгууллаа.