• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургуулийн хүүхдүүдийн дунд эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулав

Өнөөдөр буюу 2019.10.02-ний өдөр “Хууль дүрэм миний амьдралд” аяны хэрэгжилтийг хангах, насанд хүрээгүй хүмүүст хулгайлах төрлийн гэмт хэргийн ойлголт, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл олгох, тэдний бодол саналыг сонсож аймаг орон нутгийн удирдлагуудад хүргэх, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдын дунд “Гэмт хэргийн хор уршиг” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион явууллаа.