• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/340 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар дугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байна. Үүнтэй холбоотойгоор Ховд аймгийн хэмжээнд нийтдээ 13 постод 24 цагаар Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв зэрэг мэргэжлийн анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.