• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ховд аймаг дахь хүний эрхийн сургагч багш нарыг дахин чадавхжууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ховд аймаг дахь ахлах шинжээч М.Өнөрмаа тус аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүний эрхийн сургагч багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад хамрагдсан багш нар нь төрийн албан хаагчид бөгөөд тэднийг өмнө нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос тусгайлан хүний эрхийн чиглэлээр сургалтад хамруулж, сургагч багшийн сертификатыг олгож байсан билээ. Эдгээр багш нар нь хүний эрхийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлснээр Ховд аймаг дахь төрийн албан хаагчдад хүний эрхийн сургалтыг бие даан явуулах боломж бүрдэх юм. Одоогоор тус аймагт хүний эрхийн 21 сургагч багш бэлтгэгдээд байна.