• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ховд аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид сургалт явууллаа

2020 оны 01 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид болох 36 хүнд ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн ахлах референт Ц.Адъяахишигтэй хамтран “Хүний эрхийн үндсэн ойлголт”, “Хүний эрхийн зөрчил” сэдвийн хүрээнд 1 цагийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд Ховд аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хамрагдлаа. Нийт сургалтанд хамрагдсан хүмүүсийн 4 нь эмэгтэй, 32 нь эрэгтэй байлаа.