• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хот тохижуулах газарт сургалт явууллаа

Ховд аймгийн хэмжээнд 2017 онд 16 гэмт хэрэгт 25 хүүхэд, 2018 онд 17 гэмт хэрэгт 22, 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 гэмт хэрэгт 22 хүүхэд тус тус холбогдсон байна. Ихэвчлэн 15-17 насны хүүхдүүд холбогдож байна. Төрлөөр нь авч үзвэл Бусдын бие махбодид гэмтэл учруулах, Бусдын эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна.
Хүүхэд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгааныг судлахад эцэг эхийн хараа хяналт сул, бусдын нөлөөнд автамтгай, амар хялбар аргаар мөнгөтэй болохыг санаархдаг, PC тоглоом тоглох зорилготойгоор үйлдэгдэж байна. Энэ асуудалд эцэг эх, олон нийтийн оролцоог сайжруулах, хүүхдэд зөв эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор зохион явуулж буй “Зөв тусгал” аяны хүрээнд “Жаргалант хатан заяа” ТББ, “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэгч, Хүний эрхийн Үндэсний Комисс, “Хүүхдийн элч” хамтран Хот тохижилтын газрын ажилтан, алба хаагчдад “Та ч гэсэн хүүхэд байсан”, “Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе”, “Таны хүүхэд таны толь”, “Хүүхдээ сонсож, найз шиг нь байя” уриан дор “Хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага”, “Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ”, “Хүүхдийг хүмүүжүүлэх арга ухаан”, “Эцэг эх, хүүхдийн харилцаа ба хандлага”, “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асудал”, “Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр сургалт явуулж, оролцогчдын санал хүсэлтийг сонсон хариулт өглөө. Тус байгууллагуудын ажилтнууд “Зөв тусгал” аянд нэгдэж, сургалт, мэдээллийг цааш олон нийтэд түгээхээ амаллаа.