• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хурдан морины уралдаанд хяналт тавьж ажиллалаа

Ховд аймгийн Жаргалант суманд  зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Хүний эрхийнҮндэсний комиссын ажилтан хамтран уралдааны зохион байгуулалт, уралдаанч хүүхдийн эрх,  аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсүүлэх тал дээр хяналт тавьж ажилласан.2017 оны эхний 3 сарын байдлаар Ховд аймагт 6 суманд 7 хурдан морины уралдаан зохион байгуулагдаж 1111 морийг 428 хүүхэд унаж уралдсан байна. Уралдаанд оролцсон хүүхдээс 6 хүүхэд мориноос унаж нэг хүүхэд амь насаараа хохирсон байна.