• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хуульчийн про боно-2019 өдөр”-лөгт оролцлоо

"Хуульчийн про боно-2019 өдөр” (2019.05.01) Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг ажилттай зохион байгуулав.

Өдөрлөгт Ховд аймаг дахь Хуульчдын холбоо, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Аймгийн прокурорын газар, Ховд аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй, хаалттай 457 дугаар анги, Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчид, өмгөөллийн нөхөрлөлүүд хамтран анх удаагаа хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаараа онцлог боллоо.

Тус байгууллагууд уг өдөрлөгт үйл ажиллагаагаа ард иргэдэд танилцуулж, үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг өгч ажиллаа.