• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ХИЙВ

Ховд аймгийн хэмжээнд зохион явагдаж байгаа "Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал" аяны хуваарийн дагуу ерөнхий боловсролын 6 дугаар сургууль дээр Жаргалант сумын "Хүүхдийн элч", Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа М.Оюунсүрэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэмт хэрэг, зөрчил салбарын эрх зүйн зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Тунамал-Эрдэнэ, Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах мэргэжилтэн М.Өнөрмаа, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй сургалтыг зохион байгууллаа.