• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүүхдийн эрх ба хамгаалал" судалгаа авлаа

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Гүүд Нэйборс Олон улсын Төрийн бус байгууллагын Төлөөлөгчийн газартай хамтран "Хүүхдийн эрх ба хамгаалал" сэдэвтэй судалгаа авлаа. Судалгааны зорилго нь хүүхдийн эрхийн талаар хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн мэдлэг ойлголтыг  нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчил, түүний шалтгаан, хүүхэд хамгааллын нөхцөл байдал,  тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой байлаа. Судалгаанд Дарви болон Зэрэг сумын дунд сургууль, аймгийн төвийн 3, 6, 7 дугаар дунд сургуулийн 11-18 насны хүүхэд тэдний эцэг эх асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын хамтарсан баг хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилдаг мэргэжилтнүүд, төрийн бус байгууллага хамрагдсан юм.