"Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалал" сэдэвт эрх зүйн сургалт зохион байгууллаа - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалал" сэдэвт эрх зүйн сургалт зохион байгууллаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын асуудлаар гарсан хууль тогтоомжийг сурталчлах, эцэг эх , асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн болон байгууллага болон албан тушаалтнуудын хуулиар хүлэээсэн үүрэг хариуцлагыг ойлгуулах, гэр бүлийн харилцааны таатай орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах ажлыг сайжруулах, нөлөөлөл үзүүлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ, ГХУСАЗСЗ, тус сумын Тамгын газар, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, аймгийн Хүний эрхийн Үндэсний Комисс, Жаргалант сумын "Хүүхдийн элч" хамтран "Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалал" сэдэвт эрх зүйн сургалт сурталчилгааны 1 сарын аяны нээлтийг өнөөдөр ерөнхий боловсролын лаборатори 1дүгээр сургууль дээр эхлүүллээ. Нээлтэнд тус сургуулийн захирал, Жаргалант сумын Тамгын газрын дарга, сумын ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга нар оролцож холбогдох албан тушаалтнууд удирдамжийн дагуу сургалтыг зохион явуулав.Энэ үеэр оролцогч хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож, ганцаарчилан уулзаж, зөвлөгөө өгсөн ба сэдвүүдтэй холбогдсон гарын авлага материал тараан өглөө.