• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГА-ны Цагдан хорих байранд хяналт шалгалт хийлээ.

Ховд аймгийн ШШГА-ны Цагдан хорих байранд 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Комиссын даргын баталсан нэгдсэн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын зорилго нь Цагдан хорих байранд хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох эрх бүхий албан тушаалтанд Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хүргүүлж хүний эрхийг сахин хамгаалахад оршиж байна.