• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Элсэн цаг" тэмцээнийг зохион байгууллаа

Жаргалант сумын хэмжээнд зохион явуулж буй “Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал” сэдэвт 1 сарын аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн ухааны хичээлийг бататгах, сэргээх, сурагчдын сурах идэвх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Жаргалант сумын “Хүүхдийн элч”, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн газартай хамтран хууль эрх зүйн мэдлэг сорих “Элсэн цаг” танин мэдэхүйн тэмцээнийг Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын дунд 2019.03.12-ны өдөр зохион явууллаа. Тэмцээнийг багийн ахлагчдын, багийн гишүүдийн дундах, багийн гишүүдээс нэр сонгон асуух асуулт хариулт, жүжигчилсэн тоглолт /тухайн үед сугалаа сугалж 5 минутын хугацаанд сэтгэн бодож тоглолт үзүүлэх/ гэсэн төрлүүдээр явуулсан. Тэргүүн байранд ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, дэд байранд Цаст-Алтай цогцолбор сургууль, гутгаар байранд 6 дугаар сургуулийн баг тус тус тэргүүлж, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн тэмцээнд оролцсон хүүхэд бүрт дурсалын зүйл гардуулав. Тэмцээнийг орон нутгийн Жаргалант телевизээр нэвтрүүлэн олон нийтэд хүргэлээ. Бидний үйл ажиллагааг дэмжин оролцсон нийт багш, сурагчиддаа баярлалаа. Та бүхэнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.