• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

6 дугаар сургууль дээр сургалт зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг ба Хүний эрхийн үндсэн ойлголт” сэдэвт сургалтыг Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар дунд сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчид болон нийгмийн ухаааны багш нарт 2016 оны 12 дугаар  сарын07-ны өдрийн 11:00-12:30 цагт сургалтыг зохион байгуулан ажиллаа. Сургалт сургуулийн  соёлын зааланд  болж нийт 49 хүн хамрагдсан байна.Сургалтын явцад хичээлүүдтэй холбоотой тараах материалыг тарааж, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны танилцуулгыг хийж мэдээлэл өгч харилцан  ярилцлаа. Мэдээллийн хүрээнд хүний эрхийн зарчмууд, хүний эрхийн зөрчил, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээл, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ  бодитой хүртээмжтэй нийцтэй чанартай байх талаар, ХЭҮК-т өргөдөл гомдол хэрхэн гаргах тухай  ойлголтыг хүргэлээ