• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн ахмадын удирдах ажилтнуудад сургалт хийлээ

 
2016 оны 02-р сарын 25-ны 10.00 Аймгийн иргэний танхимд Монголын чөлөөт ахмадын холбооны Хэнтий аймаг дахь салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөлгөөнд оролцогч сум бүрийн төлөөлөл нийт 54 ахмад настанд " Ахмад настны эрх" сэдвээр сургалт, мэдээлэл хийлээ. Уг арга хэмжээнд аймгийн Засаг Дарга Ж.Оюунбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ө.Цогбадрах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан нар оролцож мэндчилгээ дэвшүүлснээс гадна шилдэг ахмадын байгууллага, сумыг шалгаруулж шагнал гардууллаа. Сургалтанд НХХэлтэс, НДХэлтэс, НХҮХ, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд мэдээлэл хийж тэдний сонирхсон асуултанд хариулт өгч байв.