• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгааныг судална

"Хэнтий аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл" криминологийн судалгаа хийх ажлын хэсэгтэй орон нутгийн ажилтан хамтран ажиллаж байна. 2017 оны 3-р сарын 29-нд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд "Хэнтий аймгийн гэмт хэрэг, зөрчлийн шалтнаан нөхцөл"-ийг судлах Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагаа, судалгааны багтай уулзах уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд орон нутгийн ажилтан хамтран оролцлоо.