• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Батноровын эмэгтэйчүүд хүний эрх, жендэрийн мэдлэгээ нэмэгдүүлэв

5 дугаар сарын 9-нд Батноров сумын засаг даргын ивээл дор "Эмэгтэйчүүд-Амьдралын хөтөч" анхдугаар чуулган болж өнгөрлөө. Уг чуулганыг аймгийн "Хариуцлагатай бичил уурхайн нэгдсэн холбоо" хамтран зохион байгуулсан бөгөөд ХЭҮК-ын орон нутгийн ажилтан Д.Эрдэнэбаясгаланг сургагч багшаар оролцуулж эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн мэдлэгийг нэмэгдүүлсэн юм. Нийт долоон багийн 250 гаруй эмэгтэйчүүд оролцож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, олон талын мэдээлэл авсан үр дүнтэй чуулган боллоо.