• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Батноров суманд төслийн танилцуулах уулзалт хийв

Хүний эрхийн Үндэсний Комисс Европын Холбооны хооронд 2019 оны 12 сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь" төслийн хэрэгжүүлж эхэлж байгаа юм. Энэ ажлын анхны томилолт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батноров, Галшар сумдад ажилласнаас эхлэв. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Батноров суманд төслийн танилцуулга, сургалт, уулзалтыг зохион байгуулсан бөгөөд сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл өөрсдийн санаачлагыг дэмжиж ажиллахыг төслийн зохицуулагч, хамтран хэрэгжүүлэгчээс хүсч хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.