• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баянхутаг сумын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдэд сургалт хийв

Хэнтий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, орон нутгийн ахлах мэргэжилтэн хамтран Баянхутаг сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн багш, ажилчдад 2016 оны 09-р сарын 06-ны өдөр 14.00 цагт хөдөлмөрийн харилцаанд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, шинэ мэдээллээс гадна Хөдөлмөрлөх эрхийн асуудал, Хүний эрхийн ойлголт сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад 18 багш, ажилчид хамрагдаж ХЭҮКомиссын мэргэжилтэн, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос сонирхсон асуултаа асууж, хууль зүйн зөвлөгөө авч байлаа.