• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бүсийн зөвлөгөөн боллоо

     Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн Хөгжлийн агентлагийг Тогтвортой бичил уурхай төсөл хамтран " Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь" сэдэвт зөвлөгөөнийг Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн бичил уурхайчин, төрийн байгууллагын төлөөллийг хамруулан 2016 оны 11-р сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд 160 гаруй төлөөлөлд ХЭҮКомиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн "Бичил уурхай дахь хүний эрх, жендэр" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Оролцогчид бичил уурхайг хууль, эрх зүйн хүрээнд зохион байгуулалтанд оруулж албажуулснаар орон нутгийн хөгжилд оруулж буй эдийн засгийн хувь нэмрийн талаар судалгааны үр дүн, сайн туршлагуудаа сурталчлан таниулав.