• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бүсийн хамтарсан багуудад сургалт хийлээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт 2020 оны 1 сарын 24-ны өдөр Дархан суманд болж өнгөрлөө. ХЭҮК-ын орон нутгийн ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалан нь ГБХЗХГазраас зохион байгуулсан бүсийн сургагч багш бэлтгэх сургалтанд 2019 онд хамрагдсаж бэлтгэгдсэн бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тэдгээрийг дагаж гарсан журмын талаар сургалт, мэдээлэл өгч ажилласан байна. Сургалтанд 26 гишүүд хамрагдав.