• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран ажиллаж байна

  
Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газраас 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн 09.00 цагт хөдөлмөр эрхлээгүй залуучуудтай уулзаж, хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй асуудал, тэдний санал хүсэлтийг сонсож, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ. Тус уулзалтаар "ГБХЗХГ"-ын дэргэдэх "Залуучуудын клуб"- ыг байгуулах санал гарч 2017 оны 03 сарын 22-нд байгуулахаар боллоо. Хүний эрхийн ажилтан уг уулзалтанд оролцсон залууст эрхээ мэдэх, хэрэгжүүлэх, түүнийг хэрхэн шаардах талаар мэдээлэл өгч дараа дараагийн үйл ажиллагаанд хамтран ажиллах болов.