• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Донорын хөдөлгөөнд залуучуудын манлайлал" чуулганд оролцов

 
Хэнтий аймагт байгууллага бүрийн төлөөлөл 90 залуус энэ сарын 15-нд "Донорын хөдөлгөөнд залуучуудын манлайлал" чуулга уулзалтыг зохион байгуулагдав. Уг чуулганд 17-35 насны залуучууд урилгаар оролцсон бөгөөд оролцогчдод " Жендэр" сэдвээр сургалт, мэдээллийг хийлээ. Хэрлэн сумын ЗДТГазар, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Улаан загалмайн хороо, ХЭҮКомисс хамтран зохион байгуулсан үйл ажиллагаанаас "Залуу донор" клуб байгуулагдан энэрэнгүй сэтгэлээр цусаа бэлэглэх хөдөлгөөнд залуусыг уриалах, хамтран олон ажлуудыг санаачлан хийх үүрэгтэй ажиллах юм. Тус клубт нэгдэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэйгээс гадна уг клубээр дамжуулан олон залууст хүний эрх, эрх чөлөөний төлөө ажиллах урам зоригийг зохион байгуулагчдын зүгээс өгч байлаа.