• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн 18 сургагч багш бэлтгэгдлээ

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2018-2021 онд хэрэгжүүлж буй "Монгол улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд Хэнтий аймгийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн 18 мэргэжилтэн "Жендэр"-ийн сургагч багшаар 2018 оны 06-р сарын 15,16-ны өдрүүдэд суралцаж бэлтгэгдлээ. Энэ сургалтыг бүх аймаг орон нутагт төрийн захиргааны болон хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчдад зориулан хийх юм.