• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Залуус эрхээ мэдэж, хүний эрхийг сахиулах хариуцлагад суралцав

 
Юнеско ОУБ, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран "Хариуцлагатай залуу манлайлагч" хөтөлбөрийг 2014-2016 онд 14 аймгийн залуусыг хамруулан хэрэгжүүлсэн. Харин 2016 оны 08-р сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод үлдсэн 7 аймаг, 9 дүүргийн Нийгмийн Хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, Залуус хөгжлийн төвийн зохицуулагч 30 залуус сургалтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд уг сургалтад Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтэн Хүний эрх, Жендэрт суурилсан хүчирхийлэл, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг усттгах конвенц зэрэг хичээлийн сургагч багшаар ажиллалаа. Цаашид сургалтанд хамрагдсан залуус өөрийн орон нутагтаа уг хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулж ажиллах юм.