• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зөвлөгөө

Иргэн та төрийн, байгууллагын, хувь хүний нууцад хамаарахгүй бүхий л асуудлаар төрийн байгууллага албан тушаалтнаас мэдээлэл авах эрхтэй. Мөн та төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх явцдаа "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль"-ийн дагуу дараах эрхийн эдэлж байдаг. Үүнд: 1. Төрийн аль ч байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах 2. Өргөдөл, гомдлоосоо татгалзаж буцааж авах 3. Өргөдөл гомдолтойгоо холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах 4. Гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах 5. Өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах.