• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ИНБ-ын сүлжээний гишүүдийн хамт уулзалтанд оролцов

     Хэнтий аймгийн ИНБ-уудын сүлжээ нь эгнээндээ 30 гаруй төрийн бус байгууллагуудын нэгтгэсэн бөгөөд 2014 оноос ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байна. 2016 оны 11-р сарын 04-ний 15.00 цагаас аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай сүлжээний удирдах зөвлөлийн төлөөлөл, орон нутаг дахь мэргэжилтэн Д.Эрдэнэбаясгалан нар  цаашид орон нутгийн удирдлага, ТББ хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.  Аймгийн засаг дарга ЗДТГазрын харьяа хэлтсийн дарга нарт  цаашид ТББ-уудын үйл ажиллагааны чиглэлээр хамтран хэрэгжүүлж болох ажлын төлөвлөгөөг гаргаж ирэхийг үүрэг болгов.