• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэний өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх

Хэнтий аймаг дахь орон нутгийн ажилтнаар дамжуулан он гарснаас хойш 15 өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох ажиллагааг хийсэн байна. Эдгээрийн дийлэнх хувийг ШШГГазрын харьяа Цагдан хорих байранд хоригдож буй иргэдээс гаргасан өргөдөл, гомдол эзэлж байна. Агуулгын хувьд хууль зүйн туслалцаа авах эрх, өмгөөлөгчтэй холбоотой, иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийн асуудлаар дурьдсан байв. Мөн тусгай удирдамжийн дагуу нэг хяналт шалгалт хийхээр ажиллаж байна.