• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан шалгалт хийв

Хүний эрхийн Үндэсний Комисс, МХЕГазартай 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталсан хамтран ажиллах "Санамж бичиг" байгуулсан. Хэнтий аймгийн МХГазрын даргын 1/456 дугаартай албан бичиг ирүүлсний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр Хан Хэнтий цогцолбор сургуулийн багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын чиглэлээр хяналт шалгалтыг тусгай удирдамжийн дагуу хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан даалгавар, холбогдох газарт шалгалтын үр дүнгийн дагуу арга хэмжээ авах талаар албан бичиг хүргүүлэв.