• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байгуулсан “Санамж бичиг”-ийн 2.2.7-д “Хөдөлмөр, нийгэм хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбарт санамж бичгийн аль нэг талаас явуулах шалгалтад тухайн байгууллагын хүсэлтээр, нөгөө тал шаардлагатай гэж үзсэнээр оролцох...” гэж заасан байдаг. Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Хан Хэнтий чуулгын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт зохион байгуулна.