• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мөрөн сумын малчин эмэгтэйчүүд чуулав

Мөрөн сумын Малчин эмэгтэйчүүдийн холбоо, Сумын ЗДТГазар, ИТХ-тай хамтран чуулга уулзалтаа 6 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд Нийгмийн даатгал, Мал эмнэлэг, Хүний эрхийн Үндэсний Комисс, Эрүүл мэндийн төв, Татварын хэлтсийн мэдээллийг авч тулгамдаж буй асуудлаа ярилцаж сум орон нутгийн удирдлагуудын зүгээс шийдвэрлэх тодорхой санал хүргэж ажиллалаа. Уг үйл ажиллагаанд оролцогчдоос Комиссын зүгээс Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилтийн судалгааг авч хамтран ажиллав.