• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нийгмийн ажилтнууд сургалтанд хамрагдав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар комисс нь хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх чиг үүрэгтэй. 2020 оны 4 дүгээр сарын 3-нд Хэрлэн сумын Иргэний танхимд багуудад шинээр томилогдсон 6 нийгмийн ажилтанд хамтарсан багийн гишүүний хувьд хуулинд заасан чиг үүрэг, хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар аймгийн ГБХЗХГазартай хамтран мэдээлэл өгөх сургалтын зохион байгууллаа. Орон нутгийн ажилтан Д.Эрдэнэбаясгалан нь аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан "Хамтарсан багийг дэмжих баг"-ийн гишүүний хувьд хүүхэд хамгааллын хамтарсан багуудад сургалтыг 3 дахь удаа хамтран хийлээ.