• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Хүний эрхийн өдөр Хэнтий аймагт

ОУ-ын Хүний эрхийн өдөрт зориулан аймгийн ИТХурал, ХЭҮКомисстой хамтран Хэнтий аймгийн төрийн байгууллага, ИНБ-ын төлөөлөл нийт 49 албан хаагчдад "Хүний эрхийн ойлголт", Хүний эрхэд суурилсан хандлага, Хүний эрхийн зөрчлийг эрх зүйн зөрчлөөс ялгах нь сэдвүүдээр сургалт, уулзалтыг Иргэний танхимд зохион байгуулж,  цаашид байгууллагуудын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд ИТХ-ын дэргэдэх Иргэний өргөдөл гомдлын хороотой орон нутаг дахь мэргэжилтэн хамтран ажиллахаар болов.