• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутгийн ажилтан "Шударга ёс"-ны сургагч багшаар бэлтгэгдлээ

Орон нутгийн ажилтнууд комиссоос зохион байгуулсан болон бусад хүний эрхийн гадаад ба дотоод сургалтад бүрэн хамрагдах, сургалтаар эзэмшсэн мэдлэг чадвараа ажил үүрэгтээ нэвтрүүлэх, ажлын байранд дадлагажих, мэдлэг чадвараа дээшлүүлэх олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, оролцох үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу Хэнтий аймаг дахь ажилтан Д.Эрдэнэбаясгалан нь Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Авлигатай тэмцэх газрын хамтран зохион байгуулсан сургалтанд хамрагдаж "Шударга ёс"-ны хөтөлбөрийн сургагч багшаар 12 сарын 5,6-нд суралцаж бэлтгэгдлээ.