• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Охидыг эрхийг хамгаалахыг уриаллаа

Олон улсын "Охидын эрхийг хамгаалах өдөр"-өөр Өмнөдэлгэр сумын ИТХ, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран Дэлхийн зөн ОУБ-ын дэмжлэгтэйгээр орон нутагтаа тус өдрийн хүрээнд "Охидоо сонсоё" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд сумаас төрсөн гавьяат эмч н.Жавзанрагчаа эрүүл мэндээ, ХЭҮК-ын ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалан охид эрхээ хэрхэн хамгаалах талаар мэдээлэл өгч охидтой хэлэлцүүлэг өрнүүлж хамтран ажиллалаа. Өдөрлөгт ахлах ангийн 80 гаруй охид оролцож дуу хоолойгоо сумынхаа Хүүхдийн элч, ИТХ-ын даргад хүргэсэн.